Хоол болон өөр зvйл хоолойд тээглэж амьсгалж чадахгvй байгаа хvнд дараахь арга хэмжээг яаралтай аваарай. Тvvний ард зогсоод хоёр гараараа бvсэлхийгээр нь тэвэр. Өөрийнхөө гарын алгыг тухайн хvний хэвлийд хvйснээс дээгvvр хавирганы доогуур байрлалд тавь. Хэвлийг нь огцом хvчтэй гэнэт дээш угз татаж шахаарай.
Энэ нь уушгинаас агаарыг хvчтэй шахаж хоолойд тээглэсэн зvйлийг чөлөөлдөг. Шаардлагатай бол хэд хэд давт. Хэрэв тухайн хvн өөрөөс тань биерхvv, эсвэл ухаан алдчихсан байвал дараахь арга хэмжээг аваарай.
Тvvнийг дээш харуулан нуруугаар нь хэвтvvл. Ингэхдээ толгойг нь хажуу тийш харуулаарай. Тvvний дээр суугаад гарынхаа алганы товгор хэсгийг хэвлий дээр нь хvй болон хавирганы хооронд тавь. Тарган болон жирэмсэн эх, нялх хvvхдэд гараа хэвлийд бус цээжин дээр байрлуулаарай. Огцом, хvчтэй хөдөлгөөнөөр дээш нь шах. Шаардлагатай тохиолдолд хэд хэдэн удаа давтан хий. Амьсгалж чадахгvй хэвээр байвал амаар амьсгуулахыг хичээх хэрэгтэй.